Уншиж байна ...
Зураг
Зураг

Х.Нямбаатар: Автомашины албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэхээр төсөвт тусгалаа

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автотээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-д танилцуулав.

Тэрбээр ''Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам, авто тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаагаас авто замын сүлжээ өнөөдрийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүйд хүрлээ.

Статистик мэдээллээр нийслэл хотын замын үндсэн хөрөнгийн үнэлгээ 1.5 их наяд төгрөг байснаас 10 жилийн хугацаанд засвар, шинэчлэл хийгдэхгүй тохиолдолд 420 тэрбум төгрөг болж, үнэлгээ буурахаар байна.

Хотын гол болон туслах замуудыг насжилтаар нь аваад үзвэл 1-5 жилийн насжилттай зам 164.1км, 41% буюу 5-10 жилийн насжилттай 306.9км, 10-15 насжилттай 237.2км буюу 32%-ийг эзэлж байгаа. Нийт авто замын сүлжээний 82% нь засвар, шинэчлэл хийх шаардлагатай байна.

Дотоодын бондын эх үүсвэрээр 68 байршилд 270.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 138.8 км замын шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөснөөр гол замуудын талбайн 65.2%-ийг шинэчлэх ажлыг 2024 онд хийж гүйцэтгэсэн.

НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны тогтоолоор авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэхдээ автобусны татварыг бууруулж, цахилгаан тэжээлт автомашины татварын хувь хэмжээг 0% байхаар тогтоож, бусад авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварт 2010 оноос хойш өөрчлөлт оруулаагүй 14 жил болсон байна. Мөн тухайн өдрийн тогтоолоор нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоохдоо 4,000см.кубээс дээш суудлын автомашины зам ашигласны төлбөрийн хэмжээг 10,000 төгрөгөөр нэмэгдүүлснээс өөр өөрчлөлт оруулаагүй.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн замын сүлжээг өргөтгөх, сайжруулах, арчлалт, урсгал засвар, техник, технологийг шинэчлэхэд зарцуулах, Нийслэлийн замын сангийн эх үүсвэр нэмэгдэж, түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.

Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд заагдсан хязгаарыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо дагаж мөрдөж байгаа тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор Нийслэлийн замын сангийн орлого, эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа. Төсвийн хуулийн дагуу хэлэлцэн баталж өгнө үү" гэж танилцуулав.

Нийслэлийн ирэх оны төсвийн төсөл болон тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмэх асуудлыг намын бүлгээр хэлэлцүүлэхээр шилжүүллээ. НИТХ дахь АН, МАН-ын бүлэг 12 дугаар сарын 3-нд төслүүдийг хэлэлцэх бол хоёрдугаар хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 4-ний 10:00 цагт НИТХ-ын хурлаар хэлэлцэхээр товлолоо.

Одоо мөрдөгдөж байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татвар:

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/
Нийслэл болон улсын зэрэглэлтэй хот
1 2 дугуйтай мотоцикл 2 000-6 000
2 3 дугуйтай мотоцикл 1 500-9 000


3
 Суудлын автомашин:
 а/ 2001 см3 хүртэл
 б/ 2001-3001 см3 хүртэл 
 в/ 3001 см3 болон түүнээс
 дээш
Нийслэл, түүний харьяа улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд
төгрөгөөр/

16-96
18-108
22-132

Бусад улсын зэрэглэлтэй хот

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/


16-48
18-54
22-66

4 Микроавтобус /15 хүртэл суудалтай/ 35 000-105 000
5 Автобус 52 000-156 000
6 Ачааны автомашин:
1/ 1 хүртэл тн-ын даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100 тн-оос дээш даацтай
 
25 000-75 000
35 000-105 000
45 000-135 000
55 000-165 000
80 000-240 000
90 000-270 000
100 000-300 000
120 000-420 000
180 000-540 000
220 000-660 000
280 000-840 000
320 000-960 000
360 000-1 080 000
400 000-1 200 000
440 000-1 320 000
480 000-1 440 000
7 Тусгай зориулалтын автомашин 16 000-48 000
8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 14 000-42 000
9 Бага оврын трактор 7 000-21 000
10 Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ 5 500-16 500
11 Цахилгаан тэжээлт автомашин 0-100 000

 

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ:

Д/д

Тээврийн хэрэгслийн ангилал

Төлбөрийн хэмжээ

(төгрөгөөр)

Нийслэлд бүртгэлтэй

тээврийн хэрэгслээс жилд 1 удаа

1

Суудлын тэрэг

Такси

30,000

2

Бусад (2000см3 хүртэл)

20,000

3

2001-3000см3

30,000

4

3001-4000см3

40,000

5

4001 см3 дээш

50,000

6

Ачаа тээвэр

(даац, тонн)

1 тн хүртэл

40,000

7

1-2 тн

45,000

8

2-3 тн

50,000

9

3-5 тн

55,000

10

5-8 тн

60,000

11

8-10 тн

65,000

12

10-18 тн

 

70,000

13

18-24 тн

14

24 тн-с дээш

15

Автобус

15 хүртэл хүний суудалтай

40,000

16

15-аас дээш хүний суудалтай

60,000

17

Цистерн

50,000

18

Тусгай

40,000

19

Чиргүүл

30,000

20

Механизм

Тээвэр үйлчилгээний

60,000

21

Технологийн

60,000

22

Бага оврын

30,000

23

Мотоцикль, мопед

2 дугуйт

10,000

24

3 дугуйт

10,000