"Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд заагдсан хязгаарыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо дагаж мөрдөж байгаа тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор Нийслэлийн замын сангийн орлого, эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа" гэж хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр танилцуулаад буй.
Харин Нийслэлийн 2025 оны төсвийн төслийн аудитын дүгнэлтийг танилцуулахдаа Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд "Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хотын захирагчийн 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулсан байна.
НИТХ-ын тогтоол, шийдвэр гараагүй байхад Нийслэлийн замын сангийн орлого, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг одоогийн мөрдөж буй тарифаас тав дахин нэмэгдүүлэхээр тооцон төсвийн төсөлд тусгасан байна" гэв.
НИТХ-д
Төсвийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төсөвт тусгахгүй байх
Хотын даргад
Төсвийн зардлыг үндэслэлтэй тооцож, үр ашигтай төлөвлөх, төсвийн сахилга батыг хангаж ажиллах, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол болон хөрөнгийн ашиглалттай холбоотой зардлын тооцооллуудыг боловсруулсан, нотлох баримтаар баталгаажсан төсөл арга хэмжээг төсөлд тусгаж байхыг тус тус зөвлөв.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!