"Автомашины татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол нөхөн төлүүлж, торгох зохицуулалттай"

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэд жил бүрийн зургаадугаар сарын 1-ний дотор автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлөх үүрэгтэй байна.

Хэрвээ татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарладаг байна.

Мөн торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлах” хуулийн зохицуулалт хэрэгждэг байна. Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн албан татвар, торгуулиа хугацаанд нь төлж байхыг уриалж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Сануулахад 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн билээ.

Нийслэлд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ:

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын хэмжээ

/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

6,000

2

3 дугуйтай мотоцикл

9,000

3

Суудлын авто машин:

 

 

а/2001 см3 хүртэл

б/2001-3001 см3 хүртэл

в/ 3001 см3 болон  түүнээс дээш 

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

72

81

99

4

Микробус/15 хүртэл суудалтай

35,000

5

Автобус

52,000

6

Ачааны машин:

1/1 хүртэл тооны даацтай

2/ 1-2 тн-ын даацтай

3/ 2-3 тн –ын  даацтай

4/ 3-5 тн-ын

5/ 5-8 тн-ын

6/ 8-10 тн-ын

7/ 10-20 тн-ын

8/ 20-30 тн-ын

9/ 30-40 тн-ын

10/ 40-50 тн-ын

11/ 50-60 тн-ын

12/ 60-70 тн-ын

13/ 70-80 тн-ын

14/ 80-90 тн-ын

15/ 90-100 тн-ын

16/ 100 тн-оос  дээш даацтай

 

75,000

105,000

135,000

165,000

240,000

270,000

300,000

420,000

540,000

660,000

840,000

960,000

1,080,000

1,200,000

1,320,000

1,440,000

 

7

Тусгай зориулалтын автомашин

48,000

8

Трактор, өөрөө явагч  бусад хэрэгсэл

42,000

9

Бага оврын трактор

21,000

10

Чиргүүл/даацын 1 тонн тутамд

16,500

11

Цахилгаан тэжээлт автомашин

0

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ:

д/д

Тээврийн хэрэгслийн ангилал

Төлбөрийн хэмжээ

(төгрөгөөр)

Нийслэлд бүртгэлтэй

тээврийн хэрэгслээс жилд 1 удаа

Нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслээс зорчсон тухай бүр

48 цагийн дотор

48 цагаас хойш 24 цаг тутам

1

 

Суудлын тэрэг

Такси

150,000

 

 

 

1,000

 

 

 

5,000

2

Бусад (2000см3 хүртэл)

100,000

3

2001-3000см3

150,000

4

3001-4000см3

200,000

5

4001 см3 дээш

250,000

6

 

 

Ачаа тээвэр

(даац, тонн)

1 тн хүртэл

200,000

 

1,000

 

5,000

7

1-2 тн

225,000

8

2-3 тн

250,000

9

3-5 тн

275,000

 

2,000

 

5,000

10

5-8 тн

300,000

11

8-10 тн

325,000

12

10-18 тн

    350,000

13

18-24 тн

400,000

3,000

5,000

14

24 тн-с дээш

500,000

5,000

5,000

15

Автобус

15 хүртэл хүний суудалтай

200,000

0

0

16

 

15-аас дээш хүний суудалтай

300,000

0

0

17

Цистерн

250,000

3,000

5,000

18

Тусгай

200,000

3,000

5,000

19

Чиргүүл

150,000

0

0

20

 

Механизм

Тээвэр үйлчилгээний

300,000

 

5,000

 

5,000

21

Технологийн

300,000

22

Бага оврын

150,000

23

Мотоцикл, мопед

2 дугуйт

50,000

0

0

24

3 дугуйт

50,000

0

0

Нийслэлийн Замын Хөдөлгөөний Хяналтын Газраас хяналтын камерыг ашиглан гудамж замын хяналт шалгалтыг үе шаттай хэрэгжүүлж, өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдрүүдэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй 1,785 иргэн, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй 2,574 иргэнд холбогдох арга хэмжээг авч, татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүлжээ.