УБТЗ-ын тээвэрлэсэн ачаа өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна
Манай улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ оны эхний 9 сарын байдлаар 25.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.5 сая тонн ачаа илүү тээвэрлэсэн байна.
Үүнийг задалж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл: Импортын 3.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 17.4 хувиар, экспортын 9.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 11.0 хувиар, орон нутгийн 8.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2.7 хувиар өнгөрсөн оны мөн үеэс тус тус илүү байна. Харин транзит 4.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.4 хувиар дутуу байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэрлэсэн ачаа сүүлийн 4 жил дараалан эрчимтэй өсөж байгаа юм.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
