Зураг
Зураг

Жимс, самрын импорт энэ оны эхний есөн сард 35.5 хувиар нэмэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс 2026 оны эхний есөн сарын байдлаар нийт 9.7 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолжээ.

Импортын барааны бүтцэд нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, нийт импортын 22.6 хувийг эзэлж байна. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 2.2 тэрбум ам.доллар, суудлын автомашиных 804.6 сая ам.доллар, ачааны автомашиных 367.2 сая ам.доллар болов.

Монгол Улс 2026 оны эхний есөн сарын байдлаар 684.9 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, 1,463.5 мян.тн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
зураг
 

Харин хүнсний барааны импортын хувьд улаанбуудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

Тухайлбал:

  • Улаанбуудай – 138.0 мянган тонн буюу 11 дахин өссөн;
  • Хүнсний ногоо – 114.9 мянган тонн буюу 9.1 хувиар өссөн;
  • Элсэн чихэр – 51.8 мянган тонн буюу 15.5 хувиар өссөн;
  • Жимс, самар – 64 мянган тонн буюу 35.5 хувиар өссөн;
  • Тахиа, гахайн мах, өөх – 40.5 мянган тонн буюу 25.2 хувиар өссөн байна гэж Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мэдээлэв.
зураг
 
зураг