ЭСЯ: Эрхүү мужид зорчиж буй болон зорчихоор төлөвлөж буй иргэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа сайтар хангахыг зөвлөе
Эрхүүгийн тахлын эсрэг хүрээлэнгийн ажилтан эмэгтэйд гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдсон бөгөөд энэ аравдугаар сарын эхээр уг иргэн нас барсан талаарх мэдээг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхны төлөөх хяналтын холбооны албанаас гаргасан.
Иймд ОХУ-ын тус бүс нутагтай ойролцоох хот, тосгон, нэн ялангуяа Эрхүү мужид зорчиж буй болон зорчихоор төлөвлөж буй иргэд өөрсдийн эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.
ЯАРАЛТАЙ ҮЕД ХОЛБОО БАРИХ ТУХАЙ
Иргэн Та ОХУ-ын хилээр нэвтрэх үед, түүний дараа эрх зүй, эрүүл мэнд болон бусад асуудлаар яаралтай зөвлөмж, туслалцаа шаардлагатай тохиолдолд өөрт ойр Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудын аль нэгэнтэй дараах шуурхай утас болон цахим шуудангаар 24 цагаар холбогдох боломжтой.
МОСКВА ХОТ
Холбогдох газар: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам
Холбоо барих: +7 495 690 67 92, moscow@mfa.gov.mn
ЭСЯ-ны Консулын хэлтэс: +7 499 241 15 48, mongolconsul@gmail.com
КЫЗЫЛ ХОТ
Кызыл хотод суугаа Ерөнхий консулын газар
+7 3942220430, Kyzyl@mfa.gov.mn
ЭРХҮҮ ХОТ
Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар
+7(395) 2342145, irkutsk@mfa.gov.mn
УЛААН-ҮД ХОТ
Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар
+7 (3012) 22-04-99, ulan-ude@mfa.gov.mn
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
