Хүний аминд хүрсэн баавгайг аюулгүй болгосон гэв
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт баавгай хүний амь насанд халдсан ноцтой хэрэг 7-ноос 8-нд шилжих шөнө гарсан.
Баавгайг олж, аюулгүй болгохоор шуурхай штаб, сайн дурын анчид болон холбогдох байгууллагуудын нийт 47 албан хаагч, 18 автомашинтай тус газрын ойр орчимд эрэл зохион байгуулсан.
Бүрэлдэхүүн зургаан хэсэгт хуваагдан урхи тавьж, дулаан мэдрэгчтэй дроноор эрэн хайсны дүнд 22:15 цагт 6 орчим насны эр баавгайг олж аюулгүй болгосныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


