Зураг
Зураг

УИХ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаан татлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:11 2026/10/08

Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын энэ оны наймдугаар сарын 25-нд өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан.

Тэгвэл дээрх гишүүд өргөн мэдүүлсэн тус хуулийн төслөө буцаан татах бичгээ УИХ-ын даргад өгчээ. Үргэлжлүүлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан боловч ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн Өвөрхангай аймагт томилолттой байгаа учраас түр хойшлуулав.

14:06 2026/10/08

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал /үргэлжилнэ./
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

ШУУД ҮЗЭХ: