iPhone 18 Pro Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2026 оны 10 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Apple компанийн шинэ үеийн iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max загварууд Монголын зах зээлд албан ёсоор худалдаанд гарлаа.

Үүнтэй холбоотойгоор Мобиком Корпораци 10 дугаар сарын 7-ны 23:30 цагт Тэди дижитал төвд iPhone 18 Pro Series-ийн Монгол дахь албан ёсны нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Нээлтийн үеэр шинэ iPhone-ийг хамгийн түрүүнд сонирхож, худалдан авахаар ирсэн хэрэглэгчид нэг дор цуглаж, iPhone 18 Pro Series-ийн шинэ боломжуудтай танилцлаа.

зураг
 

Нээлтийн арга хэмжээг үргэлжлүүлэн 10 дугаар сарын 8-ны 00:00–02:00 цагийн хооронд Тэди дижитал төв болон Дархан, Эрдэнэт дэх Мобикомын салбаруудад шөнийн худалдаа амжилттай зохион байгууллаа. Ингэснээр нийслэлээс гадна орон нутгийн хэрэглэгчид ч шинэ iPhone 18 Pro Series-ийг хамгийн түрүүнд худалдан авах боломжтой болсон юм.

Нээлтийн онцлох урамшууллууд

Нээлтийн үеэр iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max загварыг худалдан авсан хэрэглэгчдэд:

  • AirPods 5 бэлэг
  • 30,000 төгрөгийн бэлгийн карт
  • 5 хувийн cashback
  • 40 сая төгрөгийн супер сугалаанд оролцох эрх зэрэг тусгай урамшууллуудыг санал болголоо.

Мөн iPhone 18 Pro Series-ийг худалдан авч, төхөөрөмжөө идэвхжүүлсэн хэрэглэгчид 40 сая төгрөгийн супер сугалаанд оролцох эрхтэй болсон нь нээлтийн арга хэмжээний онцлох урамшууллын нэг байлаа.

Ийнхүү iPhone 18 Pro Series-ийн Монгол дахь албан ёсны нээлт болон шөнийн худалдаа хэрэглэгчдийн идэвхтэй оролцоотой, амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Мобиком Корпораци шинэ үеийн iPhone 18 Pro Series-ийг Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүргэж, дэлхийн зах зээлд танилцуулагдсан шинэ технологийг Монголд цаг алдалгүй авах боломжийг бүрдүүллээ.

ФОТО: 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.