Зураг
Зураг

14 сая төгрөгийн үнэ бүхий хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлсан хэрэг гарчээ

П.Сайнжаргал, IKON.MN
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт аравдугаар сарын 06-нд “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол хадлангийн өвсийг иргэн С хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна. 

Уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээллээ. 

Иймд хадлангийн өвс, малын тэжээл болон бусад эд хөрөнгөө эзэнгүй орхихгүй байх, харуул хамгаалалт, хяналтаа сайжруулж, сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав. 

зураг