Тайландын загвар зохион бүтээгч гүнж Азийн наадамд оролцох шигшээ багийнхаа ёслолын хувцсыг танилцууллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Тайландын гүнж Сириваннавари Нариратана Ражаканя Парис хотын “École de la Chambre Syndicale de la couture Parisienne” сургуулийг мастерын зэрэгтэй төгссөн бөгөөд өөрийн “Sirivannavari” хувцасны брэндийг ажиллуулдаг билээ.

Тэгвэл есдүгээр сарын 19-нд Японд нээлтээ хийх Азийн XX спортын наадамд оролцох Тайландын багийн ёслолын хувцсыг гүнжийн зохион бүтээсэн загвараар урлажээ.

Тус улсын Аялал Жуулчлал, Спортын яамны урилгаар гүнж Сириваннавари Тайландын Сакон Након мужийн Бан Дон Кой тосгоны иргэдийн гараар нэхэж, байгалийн аргаар хөх ягаан хясаар будсан даавуугаар бүтээсэн байна.

Гүнж өөрийн загвараа "Дэгжин бөгөөд хөдлөхөд чөлөөтэй" байдлаар бодолцсон гэдгээ сэтгүүлчдэд тайлбарласан юм.

Шинэ загварын хувцсыг тус улсын нэртэй тамирчид болох бадминтоны тамирчин Кунлавут Витидсарн, таеквондогийн Банлунг Тубтимдан, волейболын Пимпичая Кокрам болон Сутхасини Савецдет, таеквондогийн алдарт тамирчин асан Панипак Вонгпаттанакит нар танилцуулжээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Thaiger