ФОТО: Үерийн усыг туучиж буй COP-17 бага хурлын зочид, төлөөлөгчид
Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотод тав дахт өдрөө үргэлжилж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шинэ Зуун айл худалдааны төвийн урд байрлах тус талбайд 14:00 цагийн үед их хэмжээний бороо оржээ. Бороо гурван цагийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд Цэнхэр бүсийн талбай үерт авсан байна. Холбогдох албаны хүмүүс бороо орж дууссаны дараа үерийн усыг соруулж байгаа аж.
Тус бага хурал Цэнхэр болон Ногоон бүсэд хуваагдан зохион байгуулагдаж байгаа. Цэнхэр бүсэд НҮБ-ын албан төлөөллүүд байрлаж, шат дараатай хэлэлцүүлэг, уулзалт, арга хэмжээнүүд болно. Өнөөдөр 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож буй “Хотын дарга нарын чуулга уулзалт” зохион байгуулагдаж байна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





















