Б.Пүрэвдагва: "Туулын хурдны зам" гэсэн ойлголт байхгүй болсон. Хотын даргын хувьд экосистемд халдахгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Туулын хурдны зам гэсэн ойлголт байхгүй, трассыг өөрчилнө гэж мэдэгдлээ.

Тэрбээр Туул гол нь Улаанбаатар хотын экосистемийн хамгийн чухал хэсэг гэдгийг онцлоод хотын даргын хувьд экосистемд ямар нэгэн байдлаар гар хүрэх, халдах үйлдэл хийхгүй гэв.

Нийсэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Туул голыг дагасан байгалийн эсрэг үйлдэл хийхгүйгээ ард иргэддээ албан ёсоор мэдэгдье.

Трасс өөрчилнө гэдэг нь замын маршрут, чиг шугамыг өөрчилнө гэсэн үг. Хэлэлцээ хийж буй учир нь нэг талаас нийслэл хот захиалагч гэж гарын үсэг зурсан, нөгөө талаас China Highway гэдэг компани гүйцэтгэгч гэж гарын үсэг зурсан гэрээний эрх зүйн асуудал яригдаж байгаа.

Бид хөрөнгө оруулагчид, гүйцэтгэгч компаниудын эрх ашгийг харах ёстой учраас хэлэлцээ хийж байна.

Туулын хурдны зам гэсэн ойлголт байхгүй болсон. Нэгэнт гарын үсэг зурсан тул төлөвлөгдсөн төсвийг түгжрэлийг үр ашигтайгаар бууруулах, иргэдийн цаг хугацааг хэмнэх боломжтой замууд руу шилжүүлэхээр хэлэлцэж байна. Тооцоо судалгаатайгаар өөр зам хийхээр төлөвлөж байна. Хуучин трассаар энэ зам хийгдэхгүй. Хотын даргын хувьд экосистем рүүгээ ямар нэг байдлаар гар хүрэх, халдах үйлдэл хийхгүй" хэмээлээ.