Нэгийн даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай нарын тэргүүтэй 1,024 барилдаж байна
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Энэ жилийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай нарын тэргүүтэй 1,024 бөх барилдаж байгаа юм.
Мөн улсын гарди тав, улсын заан 16, улсын харцага 25, улсын начин 76 цолтой бөх барилдаж байна. Улсын цолтой нийт 134 бөх нэгийн давааны барилдаанаа эхлүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

