Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

СУРТАЛЧИЛГАА
11 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

7 сарын 9-өөс 11-ний өдрүүдэд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж буйгаараа онцлог юм.

Тус айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүний хамт ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, БНСУ-ын Экспорт-Импортын Банкны Гүйцэтгэх захирал Хван Ки Ён нар санхүүжилтийн шугам батлах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол болон БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих мөн хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, уул уурхай, үйлдвэрлэл, машин механизм, мэдээллийн технологи зэрэг салбаруудад харилцан ашигтай санхүүгийн шийдлүүдийг хөгжүүлж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү түншлэл нь Монгол болон БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.