БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны гэргий Ким Хе Гён нар “Чингис хаан” Үндэсний музейд зочилжээ.
Зочид музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээнд хүндэтгэл үзүүлж, Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Их хааны өргөөнд зочлон, Монголын түүх, соёлын өвтэй танилцсан байна.
Мөн “Мөнгөн мод” танхимд зочлон, “Торго” салоны үйлдвэрлэсэн монгол үндэсний хувцас хэрэглэгдэхүүн, үзүүлбэр, “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!








