Г.Болор-Эрдэнэ тивийн аваргын зургаа дахь алтаа авлаа
Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Олимпын таеквондогийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) долоо дахь өдрөө М Банк аренад үргэлжилж байна.
Энэ өдөр Паралимпын төрлийн аваргууд тодорч буй. Эрчүүдийн К44 буюу - 63кгд "Парис-2024" паралимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ түрүүллээ.
Манай тамирчин аваргын төлөө Дэлхийн иж бүрэн медальт, Ираны тамирчин Садегианпур Саидыг 2:0-ээр ялж эх нутагтаа төрийн дууллаа эгшиглүүлэхээр болж мөн шар тивийн зургаа дахь алтаа зүүлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
