Ирэх долоо хоногийн Мягмар гарагаас I, X хороолол болон Драгон орчмын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

"УБДС" ТӨХК-аас мэдээлснээр ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу зургаадугаар сарын 2-ноос эхлэн 10 хоног дараах байршлуудын айл өрх, албан байгууллагын хэрэглээний халуун усыг хязгаарлаж дулааны шугамын засвар, шинэчлэлтийг хийх хуваарьтай байна.

6 дугаар сарын 2-12 /10 хоног/ халуун ус таслах байршлууд:

  • Барс-2 захаас Хархорин зах хүртэл
  • 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын хэрэглэгчид
  • Талх чихэр ХХК
  • Драгон Холдинг ХХК
  • Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ
  • Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид
  • Москва хороолол
  • Ханын материал
  • Баянхошуу орчмын хэрэглэгчид
зураг
 

10 хоногийн хугацаанд ДХ-11163-ДХ-851 хооронд 2Ф500мм голчтой 50.1 хос метр, ДХ-327-ДХ-1191 хооронд 2Ф400мм голчтой 23.24 хос метр шугам, ИЗ-1119 цэгт таслах 1Ф1000мм, ДЗ1152 цэгт тойруу 1Ф300мм, 11д магистраль ДХ1187 цэгт тойруу 2Ф250мм таслах хаалтуудыг тус тус шинэчлэн солино.

ДХ1139 худгийг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэнэ. ДХ1186 цэгт Ф800мм компенсатор шинэчлэн солих болон урсгал засварын ажил хийгдэнэ гэж "УБДС" ТӨХК-аас мэдээлэв.

Нийслэл хотын дулаан хангамжийн шугам тоноглолыг засварлах үеэр 8 удаагийн зогсолт хийх юм байна.

ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: (2026 он)