Тавдугаар сарын 18-ны Даваа гарагаас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах ХУВААРЬ (2026 он)

Д.Янжиндулам, ikon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

- САНУУЛАХ БАЙДЛААР ДАХИН НИЙТЛЭВ -

Улаанбаатар хотын орон сууцны хорооллын халаалт тавдугаар сарын 15-наас зогсохтой зэрэгцэн дулааны шугамын ажил эхэлнэ хэмээн "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн ерөнхий инженер мэдээлж байв. 

Энэ зун дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөж, хуваарийг баталжээ.

Тодруулбал эхний ээлжид буюу тавдугаар сарын 18-28-ны хооронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Вива сити, Шинэ Яармаг хорооллууд, дүүргийн нэгдсэн эмнэлэг, НЗДТГ-ын байр Хангард орчим, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын хороолол, хотхонууд, 19 дүгээр хороолол орчмын оршин суугчдын халуун усыг 10 хоног хязгаарлаж, дулааны шугамыг засварлах хуваарьтай байна.

Энэ хугацаанд дулааны шугамыг шинэчлэх, засварлах, өргөтгөх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Шугамын засвар, шинэчлэлийн ажлын үргэлжлэх хугацаа 10-20 хоног байна.

ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ:

 
2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээнд нийслэлийн төсвөөс ₮10 тэрбумыг зарцуулах бол халаалтын үнийн зөрүүд ₮7.1 тэрбумыг өгөхөөр баталжээ