Нийслэл хотод ирэх долоо хоногийн Даваа гарагаас дулааны шугамын засвар эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын орон сууцны айл өрх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн халаалт энэ долоо хоногийн Баасан гарагаас есдүгээр сарын 15-ныг хүртэл зогсоно.

Энэ хугацаанд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн засварын ажил эхэлж, нийт найман удаагийн зогсолтоор хэрэглээний халуун усыг хязгаарлана гэж "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас мэдээлэв.

Дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 18-наас наймдугаар сарын 13-ны хооронд үргэлжлэх юм байна.

Тодруулбал эхний ээлж буюу тавдугаар сарын 18-ны Даваа гарагаас 28-ны хооронд /10 хоног/ дараах байршлуудад халуун ус хязгаарлана.

  • БӨҮР
  • Говь-2 ХК орчим
  • Вива сити
  • Шинэ яармаг хорооллууд
  • ХУД-ийн нэгдсэн эмнэлэг
  • Нийслэлийн шинэ төв Хангард орчмын хэрэглэгчид
  • Ирээдүй хороолол
  • БҮК орчмын хэрэглэгчид
  • Төв цэнгэлдэх
  • Хүннү хороолол
  • Рапид хороолол
  • 120 мянгат
  • Туулын хөвөө
  • Зайсан орчмын орон сууцны хороолол
  • Арьс ширний үйлдвэрийн район
  • 19-р хороолол орчмын хэрэглэгчид. Дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж харна уу.

10е магистралийг V/20-нд ажиллагаанд залгана.

Энэ хугацаанд ИЗ-706-ИЗ-706-17 хооронд 2Ф400мм голчтой 295.5 хос метр шугамыг шинэчлэн солих, 3д магистраль авто зам доогуур нэвтрэх сувагчлал хийж, 2Ф400мм голчтой буцах шугамыг 1Ф700мм голчтой болгон өргөтгөх, ИЗ-1087 цэгт таслах 1Ф800мм, ИЗ-10105 /У-15/ цэгт таслах 1Ф800мм, ДХ-746 цэгт салааны 1Ф300мм, ДХ-10165 цэгт салааны 2Ф300мм, ДХ-746 цэгт салааны Ф250мм таслах хаалтуудыг тус тус шинэчлэн солино.

ДХ-746 цэгт 2Ф800мм голчтой компенсатор шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ гэв.

Иргэд 70047005 дугаарын утсанд хандаж санал, хүсэлтээ хэлэх боломжтойг санууллаа.