Ш.Мөнхжаргал: Дулааны шугамын засвар тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлаж, өвлийн бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөжээ.

Энэ тухай "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал "2026 онд хийгдэх дулааны шугамын засварын төлөвлөлтийг 2025 оны арваннэгдүгээр сард гарсан.

Улаанбаатар хотын дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

Манай байгууллагаас 10 байршилд 1.2 километр дулааны шугамыг хэсэгчлэн шинэчилнэ.

Дэлхийн банк, Европын Сэргээн Босголтын Банкны санхүүжилтээр 3, 4 дүгээр хорооллын эцэс Золо маркет худалдааны төвийн орчимд 400мм, Толгойтын эцсийн буудал ормын 400-500мм-тэй шугамыг шинэчлэн солино.

Энэ жилийн хамгийн чухал ажил Эрчим хүчний гудамжинд ДЦС-4-аас гарсан 10, 11 дүгээр магистраль шугамыг буулгаж, авто замыг өргөтгөх ажил хийгдэнэ. Нийслэлийн Авто Замын Газар холбогдох байгууллагуудтай хамтарч гүйцэтгэх график батлагдлаа. Уг шугам тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-ний хооронд зогсоно.

Мөн зарим байршилд авто зам доогуур хөндлөн гарч байгаа дулааны шугамыг солих ажлууд хийгдэнэ" гэж мэдээллээ.

Дулааны шугамыг засварлах дэлгэрэнгүй хуваарийг эргэн мэдээлэх болно.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг