Токио хотын худалдааны төвд “хурц үнэр” гарсны дараа 19 хүнийг эмнэлэгт хүргэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Токио хотын нэг худалдааны төвд “хурц үнэр” гарсны дараа доод тал нь 19 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай Японы хэвлэлүүд Даваа гарагт мэдээлжээ.

Цагдаагийн байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр дээд зэрэглэлийн Ginza 6 худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах бэлэн мөнгөний автомат машинд нэгэн эрэгтэй хүн үл мэдэгдэх бодис цацсан нь тогтоогдсон байна.

Уг бодисыг чинжүүний найрлагад байдаг капсайцин агуулсан цочроох үйлчилгээтэй шүршигч байж болзошгүй гэж эрх баригчид урьдчилсан байдлаар дүгнэжээ.

Одоо цагдаа нар бодис цацсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Хэргийн газрын ойролцоо байсан хүмүүс хоолой нь өвдөж, загатнаж байгаа талаар мэдүүлжээ.

Цагдаа нар, гал сөнөөгчид болон түргэн тусламжийн албан хаагчид хэргийн газарт ирж, худалдааны төвийн урд замыг түр хаасан байна.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: BBC