ФОТО: Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр /2026.07.10/ Төв талбайд болсон.
Энэхүү ёслолд цэргийн болон хууль сахиулах байгууллагын 4,400 гаруй алба хаагч оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтууд, батлан хамгаалах салбарын удирдлагууд, дипломат байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
Цэргийн ёслолын жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөл, албаны хүмүүс оролцов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

