• 6 сарын 10, Мягмар

Зургаадугаар сард ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр их хур тунадастай байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Зургаадугаар сард агаарын температур ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн хур тунадастай бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн бол гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадастай байна. Иймд цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг малчид, тариаланчид, ард иргэдэд анхааруулав. 

Цаг агаарын мэдээг хэрхэн унших вэ? 

Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. 

  • Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
  • Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар",
  • 30-70 хувьд "ихэнх нутгаар",
  • 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

 

МЭДЭЭЛЭЛ УНШИХ ЗААВАР: Тухайн сарын олон жилийн дундаж цаг агаарын төлөв ямар байдаг, энэ жил тухайн дунджаас ямар байх талаар мэдээллийг текстээр уншихаас гадна харьцуулсан газрын зургуудыг гүйлгэж үзвэл илүү ойлгомжтой байх болно. Өнгө нь тодрох тусам ихсэж байгаа утгыг илтгэнэ. 

2025.06-р сард 

Ихэнх нутгаар олон жилийн дунджаас дуулан байна

Д-агаарын дундаж температур ОЖД–аас дулаан, Н-агаарын дундаж температур ОЖД-ийн орчим

2025 оны 6-р сарын агаарын температур
6-р сарын агаарын температур ОЖД
 

Зургаадугаар сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар: Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 6–12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг байна. 

2025 оны Зургаадугаар сарын дундаж агаарын температур: 

  • Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар дулаан төлөвтэй байна.
  • Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаа, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ОЖД–аас 1–2ºС–аар дулаан байх төлөвтэй байна.
  • Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.
  • Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорноговийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар сэрүүн байх төлөвтэй байна.

ХУР ТУНАДАС

И – хур тунадас ОЖД–аас ахиу, Н – хур тунадас ОЖД–ийн орчим

 

2025 оны 6-р сарын нийлбэр хур тунадас
6-р сарын нийлбэр хур тунадас ОЖД
 

Зургадугаар сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар: Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 60–70 мм, Ховд, Говь–Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог байна. 

2025 оны зургаадугаар сарын нийлбэр хур тунадас: 

  • Баруун аймгуудын нутгаар. Хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар бороо орно. 
  • Төвийн аймгуудын нутгаар. Хур тунадас Хөвсгөлийн баруун, Архангай, Өвөрхангайн нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо орох магадлалтай байна.
  • Зүүн аймгуудын нутгаар. Хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, ихэнх нутгаар бороо орох магадлал өндөр байна.
  • Говийн аймгуудын нутгаар. Хур тунадас Өмнөговийн баруун, Говьсүмбэрийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо орох төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.47.52] 2025/5/27
Бороо орохгүй муу байна.
1 | 1 Хариулах
Зочин [31.46.253.181] 2025/5/27
Berdtei yrij bgm shig aashlad shaahn sda chn
1 | 1 Хариулах