Зуны саруудын цаг агаарын төлөв

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зуны саруудад агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Хур тунадас VII сард баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр дунджаас бага байх хэдий ч VI сард нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр, VII сард нутгийн зүүн өмнөд хэсгээр, VIII сард нутгийн баруун өмнөд хэсэг буюу Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ОЖД–аас ахиу байх төлөвтэй байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөв. 

МЭДЭЭЛЭЛ УНШИХ ЗААВАР: Тухайн сарын олон жилийн дундаж цаг агаарын төлөв ямар байдаг, энэ жил тухайн дунджаас ямар байх талаар мэдээллийг текстээр уншихаас гадна харьцуулсан газрын зургуудыг гүйлгэж үзвэл илүү ойлгомжтой байх болно. Өнгө нь тодрох тусам ихсэж байгаа утгыг илтгэнэ. 

Зургаадугаар сар 

Ихэнхи нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна 

Зургаадугаар сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр +6…+12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +20...+24°С, бусaд нутгaaр +13...+19°С дулаан бaйдаг байна. 

2025 оны Зургаадугаар сарын дундаж агаарын температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. 

Н–агаарын температур ОЖД–ын орчим Д–агаарын температур ОЖД–аас дулаан

2025 оны 6-р сарын агаарын температур
6-р сарын агаарын температур ОЖД
 

Нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу хур тунадас орно 

Зургадугаар сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна

2025 оны зургаадугаар сарын нийлбэр хур тунадас Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Хэнтийн нутаг, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим

2025 оны 6-р сарын нийлбэр хур тунадас
6-р сарын нийлбэр хур тунадас ОЖД
 
Долдугаар сар 

Нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна

Долдугаар сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+26°С, бусад нутгаар +14...+20°С дулаан байдаг. 

2025 оны долдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Д–агаарын температур ОЖД–аас дулаан

2025 оны 7-р сарын агаарын температур
7-р сарын агаарын температур ОЖД
 

Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр ОЖД–аас бага хур тунадас орно 

Долдугаар сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна

2025 оны долдугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр ОЖД–аас бага, Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Б–хур тунадас ОЖД–аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу

2025 7-р сарын нийлбэр хур тунадас
7-р сарын нийлбэр хур тунадас ОЖД
 
Наймдугаар сар 

Ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байна 

Наймдугаар сарын агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8...12°C, Увс, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд, Ховдын баруун хойд, Завханы баруун хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20...26°C, бусад нутгаар 12...20°C дулаан байдаг. 

2025 оны наймдугаар сарын агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. 

Н–агаарын температур ОЖД–ын орчим, Д–агаарын температур ОЖД–аас дулаан

2025 оны 8-р сарын агаарын дундаж температур
8-р сарын агаарын дундаж температур ОЖД
 

 

Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД–аас их хур тунадас орно

2025 оны наймдугаар сарын нийлбэр хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД–аас их, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу 

2025 оны 8-р сарын нийлбэр хур тунадас
8-р сарын нийлбэр хур тунадас ОЖД
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.67] 2025/5/6
Эргүү шүүмжлэгч нар хаа сайгүй байх юм. Таалагдахгүй бол зүгээр алгасаад сурчхаач.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.93.205] 2025/5/6
танайх бүүр хог болжээ
0 | 1 Хариулах
Зочин [202.126.93.205] 2025/5/6
хэн ч энэ мэдээг хаанаас харах боломтой шүү дээ гэхэд
0 | 1 Хариулах
Зочин [202.126.93.205] 2025/5/6
нээх тэнэг өөрөө өрсдийгөө магтсан сайт шүү
0 | 1 Хариулах
123 [202.131.238.26] 2025/5/6
Баярлалаа, ойлгомжтой сайхан мэдээлэл байна
8 | 0 Хариулах