Байгууллагын эрүүл мэндийн судалгааны тайлан: Байгууллага бол “амьд организм”
- Өнөөдөр бид "
- М.Болод (Дэйл Карнеги Трэйнинг Монгол-ын Бодлого, шийдэл хариуцсан захирал): Хүн өвддөг шиг байгууллага ч өвддөг. Тэрхүү өвчин нь ажилтнуудын харилцаа, байгууллагын соёл, манлайлал, багийн итгэлцэл зэрэг олон зүйлс дээр илэрдэг.
Энгийнээр хэлбэл, байгууллага амжилттай байж болно. Гэхдээ баг нь дотроо итгэлцэлгүй, хүмүүс нь туйлдаж шантарсан, удирдлага нь ажилтнаа сонсдоггүй, ойлгодоггүй бол тэр байгууллага урт хугацаандаа сайн гүйцэтгэл гаргахгүй. Тиймээс бидний хэлж байгаа гол санаа бол: "Стратеги байгууллагыг чиглүүлдэг. Харин байгууллагын эрүүл мэнд тэр стратегийг амьдруулдаг."
- Бид яагаад үүнийг анхаарах ёстой вэ?
- М.Мөнхжаргал (Дэйл Карнеги Трэйнинг Монгол-ын Хүн ба соёл хариуцсан захирал): Dale Carnegie Training энэ оны эхээр дэлхийн анхны "
Удирдлагадаа сэтгэл ханамжтай ажилтнуудын дүн дэлхийн хэмжээнд ердөө 28% байгаа юм. Үлдсэн 72% нь удирдлагадаа сэтгэл дундуур байна гэсэн үг. Энэ асуудал Монголын байгууллагуудад ч хамааралтай.
- Тэгэхээр энэхүү “
- А.Даваасүрэн (Дэйл Карнеги Трэйнинг Монгол-ын Гүйцэтгэх захирал): Байгууллага өөрчлөгдөхөд хамгийн түрүүнд хүмүүсийн бодол, итгэл, мэдрэмж өөрчлөгддөг. Түүний дараа зан үйл өөрчлөгдөнө. Тэгээд гүйцэтгэл өөрчлөгдөнө. Энэ бүхний тулгуур, эхлэх цэг бол “Удирдагч” юм.
“Удирдагч нь ажилтнуудаа сонсдог уу, итгэл төрүүлдэг үү, хүмүүсийн эрч хүчийг нэмдэг үү эсвэл шавхдаг уу?”. Эдгээр нь бизнесийн бодит үр дүнд шууд нөлөөлдөг. Сайн хүнээ алдах, шийдвэр удаашрах, дотооддоо үл итгэлцэл үүсэх гээд бүгд томоохон зардал болдог. Байгууллагын соёл бол жижиг сэдэв биш. Хамгийн ихээр үр дүнд нөлөөлдөг томоохон систем. Үүн дээрээ анхаарч чадвал зардлаа ч танах боломжтой болж байгаа юм.
Өнөөдөр олон байгууллагууд нэг ижил асуултуудтай тулгарч байна. "Яагаад сайн хүмүүс маань тогтохгүй байна вэ?", "Яагаад удирдлагын шийдвэр ажилтнуудад очихдоо хөрсөн дээрээ буухгүй байна вэ?" Эдгээрийг бид тус тусад нь цалингийн асуудал, үе хоорондын ялгааны асуудал гэж нэрлэдэг. Үнэндээ байгууллага бол техник биш амьд организм учраас зөвхөн санхүү, гүйцэтгэл зэрэг үр дүнгүүдийг анхаарахаас илүүтэй итгэлцэл, харилцаа, манлайлал, соёл зэргийн мөн адил системчилсэн байдлаар харж, байгууллагаа удирдахад “Байгууллагын эрүүл мэнд” гэсэн цогц ойлголт бидэнд туслах юм. Үүнд анхаарч, шийдвэр гаргаж, өөрчилж чадах хүмүүс бол “Удирдагч” бид нар.
- Байгууллагын эрүүл мэндийг оношлох үйл явц хэрхэн явагддаг вэ?
- Б.Энхболд (Дэйл Карнеги Трэйнинг Монгол-ын Үүсгэн байгуулагч): Яг л эмч өвчтөнийг оношилдог шиг оношлох болно. Эхлээд шинжилгээ авна. Байгууллагын харилцаа, соёл, манлайлал зэрэг нийт 11 сэдвийн хүрээнд судалгаа явуулж, тэрхүү судалгааны үр дүнгээр байгууллагын яг өвдсөн цэгийг харуулна.
Хамгийн чухал нь судалгаа дуусаад "та нар муу байна" гэж хэлэхгүй. Харин "энэ цэг дээр анхаарах хэрэгтэй байна, дараагийн алхам энэ байна" гэж тодорхой чиглэл өгнө. Оношилгоо бол шүүмж биш өсөлтийн суурь. Бид байгууллагын эрүүл мэндийг сайжруулах замаар Монголын байгууллагуудад шийдвэр гаргагчдынхаа нүдэнд өөр өнцгөөс харах боломжийг олгоно.
Тиймээс бид 5-р сарын 28-нд шийдвэр гаргах түвшний удирдлагуудад зориулан “C-level Leadership Forum 2026” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээн дээр Монголд анх удаа энэхүү “
- Эцэст нь удирдлагуудад юу хэлэх вэ? Та бүхний зохион байгуулах гэж буй арга хэмжээнд яагаад оролцох хэрэгтэй вэ?
- Pascal Houben (Дэйл Карнеги Трэйнинг Монгол-ын Бизнес, хөгжил хариуцсан захирал): Байгууллага эрүүл байна гэдэг нь асуудалгүй байна гэсэн үг биш. Харин асуудлаа нуухгүй ярьж чаддаг, хүмүүс нь бие биедээ итгэдэг, удирдлага нь сонсдог, багууд нь нэг зорилгын төлөө нэгдэж чаддаг байна гэсэн үг.
CEO, C түвшний удирдлагууд: "Бид хаашаа явж байна вэ?", "Бид энэ замыг хамтдаа эрүүлээр туулж чадах уу?" гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Яг тэр асуултад хариулах орон зайг C-Level Leadership Forum 2026 бүрдүүлнэ. Энэхүү арга хэмжээнд оролцож, байгууллагаа өөр өнцгөөс харж,
Арга хэмжээнд бүртгүүлэх: forms.cloud.microsoft/
Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл: www.facebook.com/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
