“GOLDEN PLUM” Улаанбаатар марафонд эрч хүч бэлэглэлээ
"Улаанбаатар хотын төв талбай энэ амралтын өдрүүдэд эрч хүч, хөдөлгөөн, эерэг уур амьсгалаар бялхлаа. “Ulaanbaatar Marathon 2026”-д мянга мянган гүйгч хурд сорьсон бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан тус өдөрлөгийн гол цэг нь “Golden Plum” брэндийн асар байв.
Марафоны барианы баруун талд зассан тус асар олны хөлд дарагдсан харагдана. Оролцогчид болон иргэд энд цугларч, байгалийн цэвэр шүүсээр цангаагаа тайлахын зэрэгцээ хөгжөөнт тоглоомоор наадаж байсан юм. Мөн энэ үеэр урамшуулалт худалдаа явуулж, өдөр тутмын хэрэгцээнд суурилсан шинэ багц бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд танилцууллаа.
Эрүүл мэндийг дэмжих 10 өдрийн шинэ багцууд
“Golden Plum” брэнд жирийн нэг “эрүүл мэндийг дэмжигч” гэсэн ойлголтоос давж, "Эрүүл байснаараа хүчирхэг, эрч хүчтэй байна" гэсэн амлалтыг хэрэглэгчдэдээ өгч байна. Энэ хүрээнд хүний өдөр тутмын амжилт, бүтээмж, эрч хүчний “байгалийн цэвэр эх үүсвэр” байх 10 хоногийн шинэ багцуудаа ийнхүү танилцууллаа.
- “Уудаг агаар” (Үзэмний шүүсний багц): Кали (potassium) нь булчин, мэдрэл, зүрх, шингэний тэнцвэрт маш чухал эрдэс юм. Гүйх, хөлрөх үед кали алдагддаг тул марафоны үеэр гүйгчдэд электролит нөхнө. Кали булчингийн үйл ажиллагааг дэмждэг тул амьсгал авахад оролцдог булчинг хэвийн ажиллахад тусалдаг. Мөн шингэний тэнцвэрийг хадгалснаар ядралтыг багасгана. Уламжлалт анагаах ухаанд үзмийг уушгины үйл ажиллагааг дэмждэг хэмээн үздэг. Түүнчлэн “Zero” үзэмний шүүс нь сахар болон сахар орлуулагч агуулаагүйгээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна.
- “Уудаг ислэг” (Чавганы шүүсний багц): Хоол боловсруулах тогтолцооны тэнцвэрийг дэмжиж, гэдэсний ашигтай бактерийг тэжээхэд тусална. Мөн өтгөн хаталтаас сэргийлж, цатгалан мэдрэмжийг удаан хадгалан, биеийг хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг.
- “Уудаг хайр” (Долоогонын шүүсний багц): Антиоксидантаар баялаг тул биеийн стрессийг бууруулах үйлчилгээ үзүүлж, цусны эргэлтийг дэмждэг. Мөн зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, мэдрэлийн тогтолцоог тайвшруулах, биеийг сэргээх үйлчилгээтэй. Уламжлалт хэрэглээнд долоогоныг “сэтгэл тайвшруулна” гэж ярьдаг.
Сахарын агууламж багатай, 100% байгалийн цэвэр шүүс
“Golden Plum” брэндийн бүтээгдэхүүний хамгийн чухал онцлог нь сахарын агууламж хамгийн бага, ямар нэгэн химийн нэмэлт, өнгө, амт оруулагч болон тогтворжуулагч агуулаагүй 100% байгалийн цэвэр шүүс юм.
Бүтээгдэхүүнийг 10 ширхэгтэй багцаар гаргасан нь хэрэглэгчдэд 10 хоногийн турш сахарын хэрэглээгээ бууруулж, эрүүл дадлыг өдөр тутамдаа аажмаар хэвшүүлэх боломжийг олгож буйгаараа онцлогтой.
“Өөрийнхөөрөө эрүүл” амьдралын хэмнэл бүрд хамтдаа
“Golden Plum”-ийн философи нь эрүүл амьдралыг хатуу дэглэм бус, өдөр тутмын зөв хэмнэл гэж ойлгоход оршдог.
Брэндийг бүтээгчдийн хэлж буйгаар “Эрүүл байна гэдэг нь төгс байхыг хэлэхгүй. Харин өөрийн биеийн хэмнэлийг ойлгож, түүнийгээ байгалийн цэвэр сонголтоор өдөр бүр, аажмаар дэмжихийг хэлнэ” хэмээн онцолж байна.
Иймээс “Golden Plum” нь хааяа хэрэглэдэг "wellness" бүтээгдэхүүн бус айл бүрийн гал тогоонд, бэлтгэлийн цүнх бүрд байх өдөр тутмын байгалийн цэвэр сонголт байхыг зорьж буй ажээ.
“ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЭРҮҮЛ амьдралын хэмнэл бүрд” уриатай тус брэнд ийнхүү энэ удаагийн марафонд эрүүл хэрэглээ, байгалийн цэвэр хүчийг түгээсэн онцлох оролцогч байлаа.
фото:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


