Криштиану Роналду зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хэсгийн тоглолтууд үргэлжилж байна.

"K" хэсэгт Португал Ази тивийн төлөөлөл Узбекистаны багтай оноолт таарсан.

Өчигдөр Леонил Месси ДАШТ-ий түүхэнд бүх цаг үед хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон бол энэ удаад Криштиану Роналдугийн ээлж ирэв.

Тоглолтын зургаа дахь минутад Роналду гоол оруулснаар шинэ түүх бичлээ.

Зургаан ДАШТ-д дараалан оролцсон хоёр тоглогч бий. Тэд бол Месси, Роналду нар юм. 2006 оноос хойш тэдний түүх эхэлсэн бол португал эр дээрх тэмцээнд бүгдэд нь гоол оруулсан цор ганц тоглогч болов.

Улмаар 39 дэх минутад тэр хоёр дахь гоолоо оруулснаар ДАШТ-д нийт 10 гоолтой боллоо. Ингэснээр тэр улсынхаа шигшээд хамгийн олон гоолыг ДАШТ-д оруулсан тоглогч болов. 

Эцсийн шүгэл үлээхэд Португалийн шигшээ баг энэ тэмцээнд анх удаа оролцож буй Узбекистаныг 5:0-ээр илүүрхсэн юм.

Роналду ДАШТ-д оролцохдоо

  • Герман 2006 - 1
  • Өмнөд Африк 2010 - 1
  • Бразил 2014 - 1
  • ОХУ 2018 - 4
  • Катар 2022 - 1
  • АНУ, Мексик, Канад 2026 - 2* гоол оруулаад байна.

Өдгөө 41 настай Роналду ДАШТ-ий түүхэнд гоол оруулсан хамгийн ахмад тоглогчдын нэг. Түүнээс ахмад насандаа эсрэг багийнхаа хаалгыг мялаасан ганц тоглогч нь Камеруны Рожер Милла юм. 

Африк эр 1994 оны ДАШТ-д 42 нас, 39 хоногтойдоо түүхэнд нэрээ үлдээсэн бол Роналду 41 нас, 138 хоногтойдоо хоёр гоол орууллаа.

ФОТО

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14