Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног АМАРНА
11:14 2026/06/24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн асуудлыг шийдвэрлэжээ.
Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагийг долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэхээр болсон байна. Ийнхүү долоодугаар сарын 10-19-ний хороонд бүх нийтээрээ амарна.
Долоодугаар сарын 20-ны Даваа гарагаас төрийн байгууллагууд ажиллаж эхлэх аж.
10:04 2026/06/24
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудлыг шийдэх бөгөөд “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
Мөн түүнчлэн дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
- “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаагаас санаачлан боловсруулан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос санаачлан боловсруулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
11:14 2026/06/24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн асуудлыг шийдвэрлэжээ.
Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагийг долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэхээр болсон байна. Ийнхүү долоодугаар сарын 10-19-ний хороонд бүх нийтээрээ амарна.
Долоодугаар сарын 20-ны Даваа гарагаас төрийн байгууллагууд ажиллаж эхлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
