"Төрийн далбааны өдрийн цэргийн жагсаалаар дотооддоо үйлдвэрлэж буй хуягласан байлдааны машин, дронуудаа танилцуулна"

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон талаар Монгол Улсын Батлан хамгаалах яамны (БХЯ) дэд сайдаар Д. Баасандамба мэдээллээ. 

Уг жагсаал нь Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөөх баатарлаг тэмцэл, түүхийг хүүхэд залуучууд, иргэдэд ойлгуулах, Монгол Улсын зэвсэг техник болон цэргийн хөгжлийг олон нийтэд танилцуулах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, төрт ёс, төрийн далбаа үнэт зүйлдээ хүндэтгэл үзүүлэх утга учиртай байдаг аж. 

Жагсаалд 8,500 гаруй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид оролцох юм байна. Мөн 90 гаруй цэргийн зэвсэг техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг болон тусгай тоног тээврийн техникийн парад давхар зохион байгуулагдах юм байна. Үүнд Монгол Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг сахиулах салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжүүдийг харуулах аж.

Түүнчлэн Монгол Улсын батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн хүрээнд дотооддоо үйлдвэрлэж буй хуягласан хүнд болон хөнгөн байлдааны машин, дронуудаа танилцуулах юм байна.