Өчигдөр ОХУ-аас орж ирсэн 3,448 тонн АИ-92 автобензинийг өнөөдөр агуулахад буулгаж байна
ОХУ-аас Сүхбаатар боомтоор 2026 оны 08 дугаар сарын 07-нд 61 вагон буюу 3,448 тонн Аи-92 автобензин орж ирснийг шуурхай тээвэрлэн, буух өртөөд буюу Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, өнөөдөр агуулахад буулгах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
ОХУ-аас шатахууны импорт тасралтгүй хийгдэж байгаа ба 2026 оны 08 дугаар сарын 01-нээс 07-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор 15,158 тонн Аи-92 автобензин орж ирээд байгаа аж.
Ангарскийн боловсруулах үйлдвэрээс 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ачигдсан 39 вагон буюу 2,241 тонн Аи-92 автобензин өнөөдөр хилээр орж ирэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
2026 оны 08-р сарын 06-ны өдөр ААН-үүдийн агуулахаас Улаанбаатар хотын 154 ШТС руу 1,200 тонн, орон нутгийн нийт 149 ШТС-руу 1,256 тонн Аи-92 автобензиний ачилт хийсэн байна.
Төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

