Улаанбаатарт болж байгаа Олон Улсын Таеквондогийн тивийн аваргаас Монголын баг 37 медаль хүртээд байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Таеквондогийн тивийн аварга шалгаруулах XI тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд энэ сарын 3-нд эхэлсэн билээ. Зургаан өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс (БНАСУ) 24 алт, 11 мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр тэргүүлж буй.

Харин манай тамирчид долоон алт, 14 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр удаалж байгаа бол ОХУ-ын баг таван алт, гурван мөнгө, зургаан хүрэл, Камбож нэг алт, таван мөнгө, зургаан хүрэл, Малайз, Казахстаны баг нэг алт, найман хүрэл, Хонконг нэг алтан медаль зүүжээ.

Энэ удаагийн тивийн аваргын тэмцээнд 1,300 гаруй тамирчин өрсөлдөж байгааг холбооны зүгээс онцолсон юм.