Хөнгөн Атлетикийн Европын зарим аваргууд 50,000 еврогийн урамшуулал авна
Европын Хөнгөн Атлетикийн Холбооноос Английн Бирминхем хотноо болох тивийн аварга шалгаруулах тэмцээний шагналын санг баталлаа.
Буурал тивийн 49 улсын 1,645 тамирчин энэ удаагийн тэмцээнд 50 багц медалийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй. Тэгвэл тус тэмцээний зарим төрлийн аваргуудад тус бүр 50,000 еврогийн урамшуулал олгохоор болжээ.
Тухайлбал эрэгтэй, эмэгтэй богино, дунд, холын болон саадтай гүйлт, марафон, спорт алхалт, 4х100 метр, 4х400 метрийн буухиа, шидэлт, үсрэлтийн төрлүүдэд ийм урамшуулал олгох боломжтой аж.
Европын аваргад оролцох тамирчдын жагсаалтыг долдугаар сарын 30-нд эцсийн байдлаар тогтоосон. Одоогоор тивийн дээд амжилтыг шинэчилсэн тулгууртай харайлтын Мондо Дуплантис, Их Британийн Кеели Ходкинсон тэргүүтэй долоон тамирчин оролцохоор болоод байгаа.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

