ФОТО: Номыг дээдэлдэг хэн бүхнийг уулзуулдаг НОМЫН БАЯР эхэллээ

М.Батчимэг, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний бичиг соёл, номын өдөр"  өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. 

40 дэх удаагийн “Илүү их уншъя, эх дэлхийгээ хайрлая” уриа дор зохион байгуулагдаж буй номын баярын арга хэмжээ 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжлэх юм. 

Номын баяр нь ном бүтээл туурвидаг, уншдаг, бүтээдэг, үйлдвэрлэдэг, борлуулдаг, номыг дээдэлдэг хэн бүхнийг уулзуулдаг баяр билээ. 

Түүнчлэн тус өдрүүдэд мэдлэг туршлагаа солилцох, шинэ ном, бүтээлээ уншигч олондоо танилцуулж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдоо ойртуулах, бүх нийтийн уншлагыг дэмжих зэрэг олон талт ажлыг улс орон даяар нийслэл, аймаг орон нутагт зэрэг зохион байгуулах юм байна. 

 “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” - 2026 намрын баярт:

  •  Зохиолчид болон хэвлэлийн газар, номын худалдаа;
  •  Зохиолч уншигчдын уулзалт, шүлэг яруу найргийн уншлага;
  •  Үндэсний бичиг, каллиграфи (уран бичлэг), соёлын өвтэй холбоотой сургалт;
  • Шинэ, хуучин номын худалдаа;
  • Номын сангийн соёлын боловсролын хөтөлбөр зэрэг хүүхэд, залуус, нийт иргэдэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулагдана.
  • Мөн хүүхэд залууст дуртай зохиолчтойгоо уулзаж, гарын үсэгтэй ном авах, бүтээлийн тухай яриа өрнүүлэх боломжийг олгоно. 
ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг