Эрчим Хүчний Зохицуулах Хорооны даргаар Л.Жамбаа томилогдов

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Эрчим Хүчний Зохицуулах Хороо(ЭХЗХ)-ны дарга Э.Түвшинчулуун, орон тооны зохицуулагч Л.Дашмягмаржав, орон тооны бус зохицуулагч Б.Энхжаргал нарын ажиллах томилолтын хугацаа дуусгавар болсон.

Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар

  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг,
  • тус хорооны орон тооны зохицуулагчаар Б.Амарсанааг,
  • орон тооны бус зохицуулагчаар Б.Ерэн-Өлзий нарыг тус тус хоёр жилийн хугацаатай томиллоо гэж ЭХЗХ-ноос мэдээллээ.
зураг