ФОТО: Софт теннисчид багийн төрөлд өрсөлдлөө
Азийн зуны спортын XX дахь наадмын зарим төрөл нээлтээс өмнө эхэлсэн билээ. Тэдний нэг нь софт теннисний төрөл юм. Энэ удаагийн софт теннисний төрөлд 13 орны 100 орчим тамирчин хүч сорьж байна.
Японд эрчимтэй хөгжсөн софт теннисний төрөл Хигашияма теннисний талбайд болов. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд манай тамирчид хүч үзлээ.
Эмэгтэйчүүдийн баг "B" хэсэгт Тайланд, Тайвань, Филиппинтэй өрсөлдсөн бол эрчүүд "С" хэсэгт Тайвань, Лаос, Энэтхэгтэй оноолт таарчээ.
Харамсалтай нь манай тамирчид хэсгээсээ гарах болзол хангаж чадаагүй байна.
Эрэгтэй, эмэгтэй багийн тэмцээний медальтнууд энэ сарын 20-нд тодрох бөгөөд 21-нд холимог баг, 22-ноос 23-ныг дуустал ганцаарчилсан төрөлд тамирчид өрсөлдөх хуваарьтай.
Сонирхуулахад софт теннисийн төрөл 1990 оноос үзүүлэх тоглолт хэлбэрээр, 1994 оноос хойш Азийн наадмын үндсэн хөтөлбөрт багтсан. БНСУ-ын тамирчид 26 алт, 15 мөнгө, 20 хүрэл медалиар тэргүүлдэг бол япончууд 11 алт, 13 мөнгө, 14 хүрэл, Тайвань найман алт, 13 мөнгө, 18 хүрэл, БНХАУ-ын баг нэг алт, гурван мөнгө, 13 хүрлээр удаалж байна.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

