Гадаадын 94 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ
Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор наймдугаар сард төлөвлөгөөт гурав, төлөвлөгөөт бус 27 удаагийн хяналт шалгалтад 145 аж ахуйн нэгж байгууллагын 2,299 гадаадын иргэнийг хамруулсан байна.
Мөн зөрчилд холбогдсон нийт 2,994 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсныг мэдээллээ.
Зөрчил гаргасан гадаадын иргэдийн
- 91.55 хувь буюу 28,741 нь уригч хуулийн этгээдээр,
- 8.15 хувь буюу 244 нь хувь хүнээр,
- 0.30 хувь буюу ес нь уригч иргэнээр зөрчил гаргасан байна.
Зөрчлийн төрлөөр нь авч үзвэл уригч хуулийн этгээд нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэх, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Уригч иргэн, хуулийн этгээд нь уригдагч гадаадын иргэнийг зөрчлөөс урьдчилан сэргийлж, тухайн иргэний виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тогтмол шалгах, хүчинтэй хугацаа дуусахаас өмнө сунгалт хийлгэх, эсхүл Монгол Улсаас гаргах, нутаг буцаахыг анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

