ФОТО: Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулахууд

М.Батчимэг, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Монголбанк болон Арилжааны банкнуудтай хамтран газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих, өргөтгөх, шинэчлэх төсөлд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. 

Уг ажлын хүрээнд өнөөдөр "Сан петролиум" ХХК болон "Шунхлай" ХХК-ний барьж буй газрын тосны бүтээгдэхүүн агуулахтай өнөөдөр танилцлаа. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас энэхүү арга хэмжээний хүрээнд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох зорилгоор 21 аж ахуйн нэгжийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих, өргөтгөх нийт 26 төслийг дэмжихээр шийдвэрлэсэн байна.

Үүнээс 19 аж ахуйн нэгжийн 23 агуулахтай хариуцлагын гэрээ байгуулаад байгаа аж. Эдгээрээс 7 агуулахыг шинээр барих, 16 агуулахыг өргөтгөх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 255,725 м³ багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг шинээр барих, өргөтгөхөөр төлөвлөжээ. 

Хөнгөлөлттэй зээлийн үр дүнд агуулахын төсөл богино хугацаанд дуусжээ 

  • "Сан петролиум" ХХК нь СХД-ийн 20-р хороонд 16,000мбагтаамжтай үүнээс 8,000м3 -ийн багтаамжтай савыг өөрийн хөрөнгө оруулалтаар газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих төслийг хэрэгжүүлж байна. Төсөл 2025 оны 8-р сард эхэлсэн ба 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг энэ оны тавдугаар сард авсан байна. Тухайн үед ажлын явц 60 хувьтай үргэлжилж байжээ. Зээл авснаас хойш ердөө гуравхан сарын дотор буюу энэ наймдугаар сард ашиглалтад ороход бүрэн бэлэн болоод байгаа юм байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 10.0 тэрбум төгрөг. 

Монгол Улсад баригдаж буй хамгийн том хүчин чадалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах  

  • "Шунхлай" ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд нийт 98,000мбагтаамжтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд тус бүр нь 14,000мнэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диаметртэй, 14.5 метрийн өндөртэй нийт долоон ширхэг босоо ган сав барихаар төлөвлөжээ. Энэ нь Монгол Улсад баригдаж буй хамгийн том хүчин чадалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулахын төсөл гэдгээрээ онцлог болж байгаа аж. Одоогоор барилга угсралтын ажил 40 хувьтай байгаа ба 2028 оны 1-р сард бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд 9 хувийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд банкнаас 151.0 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авчээ. 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын багтаамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой юм. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг