Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хааж, замын хөдөлгөөнийг хязгаарлана

Д.Янжиндулам, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Дээрх авто замуудын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (КОП-17) 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилнэ.

Олон улсын бага хуралд 196 орны 5,000 орчим зочин, төлөөлөгч оролцоно гэж албаныхан мэдээлээд буй.