"КОП-17"-той холбоотойгоор бүртгэл, элсэлт нь цахимаар явагдах СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЖАГСААЛТ
2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Үүнтэй уядуулан тухайн бүсэд байрлаж байгаа таван дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна. Ингэхдээ багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулахыг холбогдох яамнаас үүрэг болгоод байна.
Ингэснээр цэцэрлэг сургуулийн хичээл, сургалтын үйл хөтөлбөр, үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам(БОУАӨЯ)-наас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
