Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд нэг километр хэсгийн цементээр бэхжүүлсэн суурь хийх болон асфальт бетон хучилт тавих ажлыг гүйцэтгэнэ.
Засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдөр буюу наймдугаар сарын 7-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хаана гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Энэ үеэр нийтийн тээврийн автобусны Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв”, Ч:19Б "Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв" чиглэлийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтийг оруулжээ.
Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2026-2028 онд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
