ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зам хаана.

Засварын ажлын үеэр 1 километр хэсгийн хүйтнээр зорох болон асфальт бетон хучилт авах ажлыг гүйцэтгэх тул өнөөдөр орой буюу долоодугаар сарын 24-ний 23:00 цагаас Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

Замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 27-ны өдөр 06:00 цагт нээнэ.

Гурав хоногийн хугацаанд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдэгдлээ.

Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийг 2026-2028 онд гүйцэтгэх бөгөөд Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөс ₮6.3 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ. Нийслэлийн Замын сангийн хөрөнгө нь автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөр болон замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулийн орлогоос бүрддэг байна.