Кэмбриджийн хөтөлбөр, гадаад хэл, программын гүнзгийрүүлсэн сургалтыг нэг системд хэрэгжүүлж буй “Амжилт Кибер Сургууль”

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр хүүхдийн сургуулийг сонгохдоо зөвхөн хичээлийн дүн, сургуулийн байршлыг харгалзах нь хангалтгүй болжээ. Хүүхэд сургуульд өнгөрүүлэх олон жилийн хугацаандаа гадаад хэлээр харилцах, технологийг бүтээлчээр ашиглах, асуудлыг бие даан шийдвэрлэх, өөрийн сонирхол, давуу талаа танин мэдэх, олон улсын түвшинд суралцахад бэлтгэгдэх зэрэг чадварыг хэрхэн эзэмших вэ гэдэг нь эцэг эхчүүдийн сонголтын чухал хэсэг болж байна.

Амжилт Кибер Сургууль 2019 оноос хойш энэ хэрэгцээнд тулгуурлан сургалтын системээ хөгжүүлж, үндэсний сургалтын хөтөлбөрийг Кэмбриджийн олон улсын хөтөлбөр, гадаад хэл болон технологийн гүнзгийрүүлсэн сургалттай уялдуулан хэрэгжүүлж ирсэн.

Кэмбриджийн хөтөлбөрөөр сурагчийн бодож, ойлгож, хэрэглэж сурах чадварыг хөгжүүлнэ

Амжилт Кибер Сургуулийн сургалтын гол чиглэлийн нэг нь Кэмбриджийн олон улсын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн арга зүй нь сурагч мэдээллийг цээжлэхээс илүүтэй учир шалтгааныг ойлгох, мэдлэгээ бодит нөхцөлд хэрэглэх, өөрийн санааг үндэслэлтэй илэрхийлэх, асуудалд олон талаас хандах чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг.

Үндэсний сургалтын агуулгатай уялдан хэрэгжих олон улсын хөтөлбөр нь сурагчдад бага ангиас эхлэн олон улсын сургалтын арга барилд дасаж, цаашдын IGCSE болон бусад олон улсын шалгалт, их сургуулийн боловсролд бэлтгэгдэх сууриа шат дараатай тавих боломжийг бүрдүүлдэг.

Хэл, технологи, академик чадварыг зэрэг хөгжүүлдэг

Сургалтын системд англи хэл, хятад хэл, математик, программчлал, график дизайны гүнзгийрүүлсэн сургалт багтдаг. Эдгээр хичээл нь бие биеэсээ салангид бус, сурагчийн нас, ангийн түвшинтэй уялдан шат дараатай ахих бүтэцтэй.

Бага ангид хэл, математик, технологийн суурь ойлголтыг төлөвшүүлж эхэлдэг бол дунд ангид сурагчид мэдлэгээ хэрэглээтэй холбож, төсөл болон бүтээл дээр ажиллах чадвараа хөгжүүлнэ. Ахлах ангид энэхүү суурь нь олон улсын шалгалт, мэргэжил сонголт, их сургуулийн бэлтгэлтэй холбогдож эхэлдэг.

Ингэснээр хүүхэд нэг удаагийн богино хугацааны сургалтаар ур чадвар эзэмшихээс илүүтэй олон жилийн турш системтэйгээр ахиж, өөрийн сонирхол болон давуу талаа тодорхойлох боломжтой болдог.

Технологийг хэрэглэгч бус бүтээгчийн түвшинд суралцана

Программчлал болон график дизайны сургалтаар сурагчид компьютерийн хэрэглээгээр хязгаарлагдахгүй. Өөрийн нас, түвшинд тохирсон программ, дизайн, дижитал бүтээл, төсөл дээр ажиллаж, сурсан мэдлэгээ бодитоор хэрэгжүүлдэг.

Төсөл боловсруулах явцдаа асуудлыг тодорхойлох, шийдэл олох, туршилт хийх, алдаагаа засах, хийсэн ажлаа бусдад тайлбарлах зэрэг ур чадваруудыг зэрэг хөгжүүлдэг нь технологийн сургалтын чухал хэсэг юм.

Гадаад хэлийг бага ангиас олон улсын шалгалтын түвшин хүртэл хөгжүүлнэ

Гадаад хэлний мэдлэгийг богино хугацаанд бий болгохоос илүүтэй тогтмол хэрэглээ, шаталсан сургалтаар хөгжүүлэхэд Амжилт Кибер Сургууль анхаардаг.

Англи болон хятад хэлний сургалт сурагчийн нас, түвшинтэй уялдан жил бүр ахиж, ахлах ангид IELTS, HSK зэрэг олон улсын шалгалтын бэлтгэлтэй холбогдоно. Ингэснээр сурагч гадаад хэлийг зөвхөн хичээлийн дүн авах хэрэгсэл болгон бус, цаашдын их сургууль, мэргэжил болон олон улсын орчинд ашиглах бодит чадвар болгон эзэмших боломжтой.

Ахлах ангиас их сургуулийн сонголтоо системтэйгээр бэлтгэнэ

Ахлах ангийн сурагч бүрийн зорилго өөр. Зарим сурагч Монголын их сургуульд элсэн суралцахыг зорьдог бол зарим нь гадаадын их сургуульд тэтгэлгээр суралцах бэлтгэлээ хийдэг.

Амжилт Кибер Сургуулийн ахлах ангийн сургалт нь сурагчийн академик үзүүлэлт, хэлний түвшин, сонирхож буй мэргэжил, ирээдүйн зорилготой нь уялдан хөгждөг. IELTS, SAT, HSK, ЭЕШ зэрэг шалгалтын бэлтгэлээс гадна сурагч өөрийн сонирхол, ур чадварт тохирох мэргэжил болон дараагийн шатны боловсролын сонголтоо эртнээс тодорхойлох боломжтой.

Амжилт Кибер Сургуулийн сурагчдын авсан тэтгэлгийн нийт хэмжээ 15 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд сурагчид IELTS, SAT, HSK болон ЭЕШ-д амжилт үзүүлж, хэл болон академик шалгалтын оноогоороо дараагийн шатны боловсролын боломжоо нэмэгдүүлж ирсэн.

Бага ангиас эхэлсэн сургалтын систем ирээдүйн ур чадварын суурийг тавина

Хүүхдийн сурах арга барил, хэлний мэдрэмж, логик сэтгэлгээ, өдөр тутмын дадал бага ангийн насанд эрчимтэй төлөвшдөг. Тиймээс Амжилт Кибер Сургуулийн бага ангийн сургалтад үндсэн академик агуулгыг хэл, технологи, бүтээлч сэтгэлгээний хөгжүүлэлттэй уялдуулан хэрэгжүүлдэг.

Хүүхдүүд багаасаа англи хэл болон технологитой танилцаж, анги ахих тусам мэдлэг, чадвараа шат дараатай нэмэгдүүлнэ. Үүний зэрэгцээ бие бялдар, урлаг, логик сэтгэлгээ болон хувь хүний хөгжлийг дэмжих сургалтуудыг өдөр тутмын сургалтын орчинтой холбон хэрэгжүүлдэг.

Нэг хөтөлбөр, нэг стандарт бүхий салбар сургуулиуд

Амжилт Кибер Сургууль Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Яармагт салбартай бөгөөд сургалтын хөтөлбөр, арга зүй, багшийн хөгжил болон сурагчийн ахицын хяналтыг нэгдсэн стандартаар хэрэгжүүлдэг.

2026–2027 оны хичээлийн жилийн хувьд Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул салбаруудын суудал хаагдаад байна. Харин Амжилт Кибер Сургуулийн нэгдсэн системд шилжин ажиллаж буй Яармаг салбарт Кэмбриджийн олон улсын хөтөлбөр болон сургуулийн хэл, технологийн гүнзгийрүүлсэн сургалтууд хэрэгжиж байна.

Хүүхдийнхээ суралцах анги, сургалтын хөтөлбөр, төлбөрийн нөхцөл, Яармаг салбарын суудлын мэдээлэл болон сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7277 3030 дугаарт холбогдоорой.

Мэдээлэл авах: 7277 3030 📞

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.