Айчи Нагоя 2026: Үшүгийн санда буюу тулааны төрлөөр Э.Энхтүвшин шөвгийн наймд шалгарав
Японд болж байгаа Азийн зуны спортын наадмын үшүгийн санда буюу тулааны төрлийн эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд тулалдсан Э.Энхтүвшин Тажикистаны Рустам Сайдовыг 2:0 үр дүнгээр буулган авлаа. Ингэснээр манай тамирчин шөвгийн наймд шалгарчээ.
Анхны ялалтаа байгуулсан Э.Энхтүвшин маргааш Индонезийн тамирчин Фэрэдди Синагатай Улаанбаатарын цагаар маргааш 18:50 цагаас тулна.
Сонирхуулахад үшүгийн төрлөөр манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр тамирчин энэ удаагийн Азийн наадамд өрсөлдөж байна. Одоогоор БНХАУ-ын хоёр тамирчин алт, Макао нэг алт, хоёр мөнгө, Хонконг нэг алт, Тайвань, Япон тус бүр нэг мөнгө, Индонез хоёр хүрэл, Бруней, Сингапур, БНСУ-ын баг тус бүр нэг хүрэл медаль хүртээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
