“A” зэрэглэлтэй, ₮100 тэрбумын “ШУНХЛАЙ-4” нээлттэй бондыг санал болгож байна

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын газрын тосны салбарын тэргүүлэгч “Шунхлай” ХХК нь нийт 100 тэрбум төгрөгийн “Шунхлай-4” нээлттэй бонд гаргах зөвшөөрлөө авч, хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Тус бондын  анддерайтераар Голомт Капитал ҮЦК ажиллаж байна.

“Шунхлай” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын нэгдсэн тогтолцоотой бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн үндэсний томоохон компани юм. Тус компани нь жил бүр улсын төсөвт 300 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийн орлого төвлөрүүлдэг бөгөөд 1,200 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар хангаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсаар байна.

Компанийн олон жилийн туршлага, зах зээлд эзлэх байр суурь, санхүүгийн чадавх болон цаашдын өсөлтийн боломж нь “Шунхлай-4” бондын үнэ цэн, давуу талыг илэрхийлнэ. Бондоор татан төвлөрүүлэх хөрөнгийг компанийн үндсэн үйл ажиллагаанд  зарцуулах юм.

“Шунхлай-4” бонд нь Монгол улсын ТОП-100 ААН-н төлөөлөл гаргаж буйгаараа онцлог төдийгүй Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй бондуудад тогтоогдсон хамгийн өндөр “A тогтвортой” зээлжих зэрэглэлтэй гэдгээрээ онцлогтой. “Шунхлай-4” бондын зэрэглэлийг "Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси" ХХК тогтоосон бөгөөд энэхүү үнэлгээ нь үнэт цаас гаргагч компанийн санхүүгийн чадавх, засаглалын оновчтой байдал,  үйл ажиллагааны онцлог,  зах зээлд эзлэх хувь хэмжээ, цаашдын өсөлтийн боломжийг мэргэжлийн түвшинд үнэлсэн үзүүлэлт юм.

зураг
 

“Шунхлай-4” бонд нь нэг үнэт цаас гаргагчийн амжилт гэхээс илүүтэйгээр хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвхийг нэмэгдүүлэх, зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.  Өөрөөр хэлбэл, ТОП-100-д тогтмол шалгардаг тэргүүлэгч хувийн хэвшил 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нээлттэй зах зээлээр татан төвлөрүүлж буй нь аж ахуй нэгжүүд банкны зээлээс гадна хөрөнгийн зах зээлийг урт хугацааны санхүүжилтийн бодит суваг болгон ашиглах боломж нэмэгдэж байгааг харуулж байна. Ийм хэмжээний бондыг олон нийтэд амжилттай санал болгоход үнэт цаас гаргагчийн санхүүгийн чадавхаас гадна бондын бүтцийг оновчтой тодорхойлох, хөрөнгө оруулагчдад үр дүнтэй хүргэх, захиалгын үйл явцыг мэргэжлийн түвшинд удирдах андеррайтерын туршлага, чадамж чухал үүрэгтэй.

Голомт Капитал ҮЦК нь үндэсний компаниудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан томоохон хэмжээний санхүүжилт татах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдад өгөөж, эрсдэлийн зохистой харьцаа бүхий шинэ бүтээгдэхүүн, боломжийг тогтмол хүргэн ажиллаж байна.

“Шунхлай-4” бондын анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт Монголын Хөрөнгийн Биржид нээх юм.

Та бүхэн “Шунхлай-4” бондын дэлгэрэнгүй танилцуулга, нөхцөл болон захиалга өгөх зааврыг Голомт Капитал ҮЦК-ийн албан ёсны сувгуудаас болон ЭНД дарж авах боломжтой.

Хөрөнгө оруулалтын боломжоо Голомт Капиталтай хамт нээгээрэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.