"БЗД-ийн 11, 20, 28, 33 дугаар хороо, Туул гол, Гачуурт орчимд БААВГАЙ ЭРЭН ХАЙЖ БАЙНА"
14:19 2026/09/21
2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 05:40 цагийн үед Улиастай голын гүүр (Адам, Еваг)-ийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 11, 20, 28, 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын дагуу, Баянзүрх дүүргийн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн, Гачуурт орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.
Эрэн хайх ажиллагааг Нийслэлийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллага болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 7 автомашин, 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа юм байна.
Эрэн хайх ажиллагаанд дрон болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа аж.
12:58 2026/09/21
2026 оны есдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд Туул гол, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Эрэн хайх ажиллагаанд 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд дрон болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа юм байна.
Иймд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх дүүргийн 12-р хорооны ойролцоох нутаг дэвсгэрт оршин суудаг, зорчиж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Баавгайтай тааралдсан тохиолдолд ойртож болохгүй. Аль болох тайван байж, аюулгүй зай барин тухайн газраас холдоно уу.
- Баавгайг хөөж, үргээх, чанга дуу чимээ гарган цочоох, айлгахгүй байх. Өөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, аливаа эрсдэлд үйлдэл хийхгүй байхыг анхаарна уу.
- Зураг авах, бичлэг хийхээр ойртохгүй байх.
- Хүүхэд болон өндөр настай иргэдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх. Ялангуяа ой, уулын бүс болон голын эрэг орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байна уу.
- Баавгайн талаарх мэдээлэл, мөр, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дагаж мөрдөхгүй байх, ойртохгүйгээр холбогдох байгууллагад мэдээлнэ үү.
"Баавгай харсан бол 102, 77070840, 72720303, 11-310005 тус тус дугаарын утсанд мэдээлэл өгөөрэй"
Мөн Богдхан уулын дархан цаазат газар болон ойролцоох уул, ойн бүсэд агаар салхинд гарах, алхах, аялал зугаалгаар явах иргэд та бүхнийг аюулгүй байдлаа хангаж, нөхцөл байдал тогтворжих хүртэл ой, уулын бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа.
14:19 2026/09/21
2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 05:40 цагийн үед Улиастай голын гүүр (Адам, Еваг)-ийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 11, 20, 28, 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын дагуу, Баянзүрх дүүргийн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн, Гачуурт орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.
Эрэн хайх ажиллагааг Нийслэлийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллага болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 7 автомашин, 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа юм байна.
Эрэн хайх ажиллагаанд дрон болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

