Д.Ганбат: Ардчилсан сэргэлт холбооноос намайг Ерөнхийлөгчид өрсөлдөх нь зүйтэй гэж шийдсэн
УИХ-ын гишүүн Д.Ганбат 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан сэргэлт холбоонд УИХ-ын 10 гаруй гишүүн байдаг. Үндэсний бодлогын хороонд 100 гаруй гишүүн бий. Манай холбоо уламжлал шинэчлэлээ барьсан, ардчилал эрх чөлөөг дээдэлдэг.
Энэ холбооноос намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг би хүндэтгэлтэй хүлээж авсан" гэв.
Одоогоор Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Д.Ганбат нар 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. Харин эрх баригч МАН-аас хэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талаар мэдээлэл өгөөгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
