Б.Пүрэвдагва: Торлог замыг эхний ээлжид Яармагт барьж, туршиж үзнэ

Д.Янжиндулам, ikon.mn
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх онд нийслэл хотод “Торлог замын сүлжээ”-г шинээр байгуулна гэж хотын дарга Б.Пүрэвдагва танилцуулаад буй. Уг замыг эхний ээлжид Яармагт барих гэнэ.

Энэ тухай тэрбээр "Торлог замыг эхний ээлжид Яармагт барьж, туршиж үзнэ. Торлог замтай болчихвол заавал хотын төв замаар явах шаардлагагүй болно. 

Шархад, Баянхошуу, Сэлбэ дэд төвийг холбосон ч торлог замуудыг барина. Нэг гудамж руу ороход нөгөө талаар нь гарч ирдэг, мухар замгүй болгохоор төлөвлөж байна" гэв.

Торлог зам гэдэг нь авто замын хөдөлгөөний ачааллыг нэг гол замаас олон жижиг, холбоотой замуудад хуваарилан тараах хэлбэрээр баригддаг байна.

Нийслэл хотод ойрын хоёр жилийн хугацаанд 150.8 километр авто зам барих шаардлагатай байгаа аж.