"БНСУ-тай хэлэлцээр хийснээр орчин үеийн цэргийн техник, технологийг эзэмших чадвартай хүний нөөцөө бэлтгэх боломж бүрдэнэ"
Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос улстай Засгийн газрын түвшний батлан хамгаалах хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах зөвшөөрөл гарсан талаар Монгол Улсын Батлан хамгаалах яамны (БХЯ) дэд сайдаар Д. Баасандамба
Тус хэлэлцээр соёрхон батлагдсанаар Монгол Улсын цэргийн зэвсэг техник, технологийн шинэчлэл хийх, орчин үеийн цэргийн техник технологийг эзэмших чадвартай хүний нөөцөө бэлтгэх болон цэргийн анагаах ухааны чиглэлээр судалгаа хөгжүүлэлт хийх боломж бүрдэх ба цэргийн албан хаагчид болон иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах боломж нэмэгдэнэ гэв.
Монгол Улсын батлан хамгаалах салбарын гадаад харилцаа нь улсын аюулгүй байдал, гадаад бодлогын тэргүүлэх хэсэгт байсаар ирсэн нь дэлхийн аюулгүй байдал, батлан хамгаалах, цэргийн хувьсал өөрчлөлтийн цаг үеийн мэдээ мэдээллийг бодитойгоор нээлттэй ил тод солилцох боломж болдог байна.
Манай улс БНСУ-д жил тутам 2-6 хүртэл хүүхэд залуучууд болон офицер, ахлагч нараа бакалаврын болон магистрын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж ирсэн байна. Харин хэлэлцээрийн хүрээнд сургалтын чиглэлийг нэмэгдүүлж цэргийн эмнэлэг, техник технологийн чиглэлээр сургах бүрэлдэхүүнийг тоог нэмэгдүүлэх боломж бүрдэх аж.
Монгол Улсын Батлан хамгаалахын салбар дэлхийн цэрэг, техник, батлан хамгаалахын технологиос хоцрохгүй нь тулд тэргүүлэх улсуудад алба хаагчдаа сургадаг байна. Төгсөөд ирснийх нь дараа нутагшуулах буюу Монгол Улсынхаа зэвсэгт хүчин батлан хамгаалах салбарт нийцсэн дадгалжуулах сургалтыг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажилладаг аж.
БНСУ-ын талаас Монгол Улсын байгаль цаг уурын эрс тэрс нөхцөлд өндөр тэсвэр хатуужилтайгаар урт хугацаанд хөдөлгөөн хийх, уулын болон хангайн бүсэд хуурай замын тусгай ажиллагааны тактик зэрэг чиглэлээр Солонгосын цэргийн алба хаагчдынхаа ур чадварыг ахиулах сонирхолтой байдаг байна. Мөн Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааны туршлагыг судлах зорилт тавьж хамтарсан хээрийн сургуулилалтуудаа хийдэг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
