Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг Байнгын хорооны гишүүд дэмжлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигч нарын асуудлыг хэлэлцлээ. 

Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурлаас санал болгосноор зургаан жилийн хугацаагаар томилдог. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргаас Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа аж.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 21 гишүүний 85.7 хувийн саналаар Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ. 

зураг
 

Ж.Сүхбаатарын танилцуулга: 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Ж.Сүхбаатар нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, ам бүл хоёр.

Боловсрол:

  • 1993 онд Дархан хотын гуравдугаар дунд сургууль,
  • 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр,
  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
  • АНУ, Швед, Казахстан зэрэг улсад мэргэжлийн сургалтад хамрагдсан. 

Ажилласан байдал: 

  • 1997-2005 онд Улаанбаатар эрдэм дээд сургуульд Захиргааны эрх зүйн багш,
  • 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 
  • 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албан хуулийн бодлогын зөвлөх, 
  • 2001-2006 онд СЕХ-ны гишүүн, нарийн бичгийн дарга,
  • 2006-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, 
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 
  • 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга,
  • 2016 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх, 
  • 2020-2024 онд УИХ-ын гишүүн,
  • 2020-2022 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга,
  • 2022-2023 онд Засгийн газрын гишүүн, сайд
  • 2025-2026 онд УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх, 
  • 2026 оны дөрөвдүгээр сараас Ерөнхий сайдын хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. 

Г.Эрдэнэбатын танилцуулга: 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Г.Эрдэнэбат нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 

Боловсрол: 

  • 1990 онд Ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль,
  • 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 
  • 1997 онд Батлан хамгаалахын их сургуулийн хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн. 

Ажилласан байдал:

  • 1994-1995 онд Хилийн цэргийн ангид офицер, 
  • 1995-1998 онд Батлан хамгаалахын их сургуульд багш, 
  • 1998-2000 онд Хил хамгаалах ерөнхий газарт хуулийн зөвлөх, 
  • 2000-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 
  • 2005-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны дарга, 
  • 2009-2010 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт хуулийн асуудал хариуцсан туслах, 
  • 2010-2013 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, 
  • 2013-2019 онд Улсын ерөнхий прокурорын орлогч, 
  • 2019-2022 онд Монголын Криминологичдын холбооны ерөнхийлөгч, 
  • 2021-2023 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны ахлах референт, 
  • 2024-2025 онд УИХ-ын тамгын газарт ажилтан, 
  • 2026 оны гуравдугаар сараас УИХ-ын тамгын газрын дэд даргаар ажиллаж байна.